Зөвлөгөө

Инээмсэглэл

       "Hollywood smile" гэдэг нь шүд цайруулалт, паалан, бүрээс болон согог заслын аргуудыг хамтад нь болон хэсэгчлэн хэрэглэж шүдийг гоо сайхан болгохыг хэлдэг. Шүдийг гоо сайхан болгохын тулд эмч өвчтний  шүдний хэлбэр хэмжээ тэгшхэмийг тооцоолж тухайн хүнд инээмсэглэл хэрхэн харагдах "загвар"-ыг туршсаны дараа бэлэн болсон тохиолдолд өвчтөн сэтгэл хангалуун байвал энэ нь төгс инээмсэглэл болч чадна.

       Бүх зүйл таны инээмсэглэлээс эхэлдэг. Эргэн тойронд байгаа хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх нь таны инээмсэглэлээс шууд  шалтгаалдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд  нүүр царай,  биенээс илүүтэйгээр инээмсэглэл нь бусад хүмүүстэй идэвхтэй  харьцааг үүсгэх хүчин зүйл болж  чаддаг. Хэрэв нөгөө талаас инээмсэглэлдээ сэтгэл хангалуун биш бол нийгмийн харилцаанд  хандах хандлагандаа дутмаг байдаг.

     Инээмсэглэлээ өөрчлөх хэрэгтэй юу? Хэрэв та эдгээр асуултанд тийм гэж хариулт өгсөн бол инээмсэглэлээ өөрчлөх цаг тань болжээ.

1. Инээж байхдаа өөртөө итгэлгүй байдаг уу?

2. Инээхдээ амаа гараараа  тагладаг уу?

3. Зургаа авахуулахдаа нүүрнийхээ нэг  талыг нь илүү гоё сайхан харагддаг гэж үздэг үү?

4. Бусад  хүмүүсийг өөрөөсөө илүү инээмсэглэдэг гэж үздэг үү?

5. Өөрийнхөө инээмсэглэлийг сэтгүүл дээр гарсан моделийн инээмсэглэлтэй адилхан байгаасай гэж хүсдэг үү?

6. Толинд харж инээмсэглэж байхдаа шүд болон буйлны ямар нэгэн гажгийг олж хардаг уу?

7. Инээхэд буйл ил харагдахад санаа зовдог уу ?

8. Олон эсвэл цөөхөн шүд гаргаж инээдэг үү?

9. Таны шүд  хэт урт эсвэл хэт богино хэлбэртэй юу?

10. Таны шүд  хэт өргөн эсвэл хэт нарийн хэлбэртэй юу?

11.  Таны шүд дөрвөлжин эсвэл дугуй хэлбэртэй юу?